You are successfully logged in
Энэ зохимж байхгүй байна.
Травосун нүдний дусаалга нь нүдний дотоод даралт ихтэй өвчтөний даралт, нээлттэй өнцөгт глауком, нүдний гипертензи, бусад нүдний даралт бууруулах эмийн эмчилгээнд даралт нь буухгүй эсвэл хангалттай буухгүй байгаа үед хэрэглэх заалттай
БНЭУ
Травопрост 40мкг-3мл
Бэлдмэлийг оройн цагаар өдөрт нэг удаа халдвартай нүдэнд нэг дуслаар дусааж хэрэглэхийг зөвлөдөг. Олон удаа хэрэглэх нь нүдний дотоод даралт бууруулах үйлдлийг нь сулруулдаг тул Травосуны өдөрт нэг дуслаар хэрэглэх тунг хэтрүүлэхийг хориглоно. Нүдний дотоод даралт бууруулах үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 2 цагийн дараа эхэлдэг ба 12 цагийн дараагаар хамгийн хүчтэй үйлдэл үзүүлнэ. Нүдний дотоод даралтыг бууруулахын тулд Травосуныг бусад хэсэг газрын үйлдэлтэй нүдний бэлдмэлийн хамт хэрэглэж болно. Хэрэв нэгээс илүү нүдний эм хэрэглэж байгаа тохиолдолд бэлдмэлүүдийг хамгийн багадаа 5 минутын зайтай хэрэглэнэ.